Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан 2023 оны есдүгээр сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Албан ёсны айлчлалтай холбогдуулан дээрх өдрүүдэд Наадамчдын зам, Энхтайваны өргөн чөлөө, Их Монгол Улсын гудамж, Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үед түр хязгаарлана.
Иймд та бүхэн энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (1)