Их дээд сургуулиудын оюутнууд цахим картаа доорх байршилд идэвхжүүлэлт хийж буй төхөөрөмжид уншуулснаар нийтийн тээвэрт сард 44 удаа хөнгөлөлттэй зорчих боломжтой болно. Нийтийн тээврийн цахим карт идэвхжүүлэх явуулын цэгүүд ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд ажиллах аж. Оюутнууд дараах байршилд буй төхөөрөмжид сургууль харгалзахгүйгээр идэвхжүүлэлт хийх боломжтойг Улаанбаатар смарт картаас мэдээллээ. Үүнд,
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /Төв байрны 1 давхарт/
- Монгол Улсын их сургууль /хоёрдугаар байрны ард байрлах Багш хөгжлийн төвийн 5 давхарт/
- Этүгэн их сургууль /нэгдүгээр байрны 1 давхарт/
- Шинжлэх ухаан, технологийн их сургууль /Төв байрны 1 давхарт/
- Их засаг олон улсын их сургууль /Баруун, 21-р хорооллын баруун талд байрлах ИЗОУИС-ийн 2 давхарт/
- Их засаг олон улсын их сургууль /Зүүн, ИЗОУИС-ийн төв есөн давхар байрны 1 давхарт/
- Мандах их сургууль /3 давхарт/
- Хүмүүнлэгийн ухааны их сургууль /1 давхарт/
Монголын Үндэсний Их Сургуульд энэ сарын 6-аас тус ажил эхэлнэ. Харин Хөдөө Аж Ахуйн Сургуульд энэ сарын 11-15-ны хооронд ажиллана.