Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулганыг маргааш зохион байгуулна.
Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний үүрэг амлалтын төслийг танилцуулах, санал солилцох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий тус чуулганд Монгол Улсын хөгжлийн бодлого боловрсуулагч, шийдвэр гаргагчид болон бусад оролцогч талуудын төлөөлөл оролцоно.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөөх хичээл зүтгэлд хувь нэмрээ оруулж, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болохыг эрмэлзэж буй үндэсний олон компани чуулганыг дэмжин оролцож, тогтвортой хөгжлийн төлөөх санаачлага, сайн туршлагуудаа танилцуулах юм.
Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх тэргүүлэх чиглэлээ энэ сарын 18-19-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулах НҮБ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулахаар бэлтгэж байна.