Хавдрын мэс засалд шинэ технологи болох Metagenie хэмээх шинэ төхөөрөмжийг ХСҮТ өчигдөр хүлээн авчээ. Энэ нь хавдрын мэс заслын тусламж үйлчилгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, эмчилгээний чанар, үр дүнг эрс дээшлүүлэх шинэ технологи, инновацын нэг бөгөөд БНСУ-ын Metaple BIO компанид үйлдвэрлэжээ.
Өндөр технологи бүхий энэхүү төхөөрөмж нээлттэй хагалгааны үед хорт хавдрын хэмжээ, хязгаарыг оновчтой тодорхойлсноор хавдрыг бүрэн авах, өчүүхэн хэмжээний үсэрхийллийг ч эмч харах боломжтой болсноор хагалгааны чанар, үр дүнг эрс нэмэгдүүлэх, цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талуудтай юм.
Ташрамд дурдахад Dr.AnyCare компанийхан ХСҮТ-ийн 60 жилийн ойг тохиолдуулан Хөнгөвчлөх эмчилгээний тасагт ханын хүчилтөрөгчийн иж бүрэн системийг хандивлан суурилуулсан.
Цаашид ХСҮТ, Metaple BIO, Dr.AnyCare компаниуд хамтран хавдрын эмнэл зүйн судалгаа, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Өнөөдрөөс доктор, профессор Хан Ён Гүн, судлаач Пак Хон Сён нар ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдэд зориулсан дадлагажуулах сургалт, судалгааны ажлуудаа эхлүүлнэ.
Сэтгэгдэл (1)