Өчигдөр Нийслэлийн Засаг даргын захирамж гарч цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй болжээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан нэмэлт журамд "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ын 1.2 дахь хэсгийн "албан ажлын" гэсний дараа "цахилгаан тэжээлийн" гэжээ.