Хууль бус самар бэлтгэлтэй холбоотой мэдээллийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын мэргэжилтний 88074009 дугаарт болон ойн газрын фэйсбүүк хуудсанд чатаар мэдэгдэх боломжтой юм.
Таны ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэнэ. Та бүхэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсооход тусалж, иргэний үүргээ ухамсарлан бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна хэмээн Ойн газраас мэдээллээ.