Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн Цагдаагийн Албаны дарга, хурандаа Т.Сүхболдыг ЦЕГ-ын даргаар томилох шийдвэрийг гаргажээ. ЦЕГ-ын дарга Ж.Болд өнгөрсөн долоо хоногт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ.
Т.Сүхболд нь 2020 оны нэгдүгээр сард ЭЦА-ны даргаар томилогдож байв. Үүнээс өмнө Т.Сүхболд нь ЭЦА-ны ЭЗГХТГ-ын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа цолтой байлаа.
Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн хэрэг болон нүүрсний хулгайн хэргүүд дээр ажилласан албан тушаалтан юм.
Л.Сайнаа