Монгол Улсын урт хугацааны "Алсын хараа 2050" хөгжлийн бодлогын хүрээнд Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид орон нутагт аялан тоглолт хийнэ.
Соёлын өвийн хэлхээг орчин цагийн соёлын бодлоготой нийцүүлэн улс орон даяар түгээх энэхүү аяныг Увс аймгийн 19 сумдад энэ сарын 14-21-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна.
Уран бүтээлчид тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Аялан тоглолтын хүрээнд Увс аймгийн болон сумдын номын сангийн номын баяжилтад хувь нэмэр оруулах, орон нутгийн ард иргэдийг соён гэгээрүүлэхэд оршиж байгаа юм.
АЯЛАН ТОГЛОЛТ-2023
Оросын нэрт зохиолч В. Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драм
09-р сарын 14,15-нд Увс аймгийн Улаангомд
09-р сарын 17-нд Завхан аймгийн Тосонцэнгэлд
09-р сарын 19-нд Архангай аймгийн Цэцэрлэгт
09-р сарын 21-нд Өвөрхангай аймгийн Хархоринд
Найруулагч: Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/
Гол дүрд:
Нөхөр Н.Ялалт /СТА/ Yalalt Namsrai
Эхнэр Ж.Оюундарь /УГЖ/ Jamsranjav Oyundari
Эхнэрийн найз М.Тогтохжаргал /СТА/ Toogii Minjee
Нөхрийн найз Г.Ганбат Г. Ганбат