Багануур дүүргийн онцлог хийгээд 2023 онд хэрэгжүүлсэн ажлын талаар тус дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв. Багануур нь 29 мянга гаруй хүн амтай бөгөөд 71 хувь нь залуучууд аж.
Дүүргийн хэмжээнд хүн амын тоог 20 хувиар нэмэгдүүлэх бодлого баримталж, орон сууц худалдаж авсан иргэдийг ипотекийн гурван хувийн зээлд хамруулж байгаа аж.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд нийт 211 мянган мод тарьжээ. Дүүргийн хэмжээнд 1.2 сая ам метр талбайд ногоон байгууламжтай. Энэ нь нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 35.7 ам метр гэсэн үг юм. Дүүргийн хэмжээнд төрийн 24 байгууллагад 107 албан хаагчийн орон тоо дутуу байна гэлээ.