БНМАУ-ын баатар, хурандаа генерал Жамъянгийн Лхагвасүрэнгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 167 дугаар ангид пранктик буудлагын тэмцээн болов. Бэлтгэл дэд хурандаа Ж.Ренчинбямбын нэрэмжит Өмнөговь аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогчид бага калибрын буу, том калибрын буу, гар буу гэсэн гурван төрөлд 40 гаруй тамирчин өрсөлджээ.
Тэмцээний том калибрын төрөлд тэргүүн байрт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн байцаагч Н.Баясгалан орсон байна. Харин гар бууны төрөлд Өмнөговь аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа М.Дэлгэрсайхан нар түрүүлжээ.