Монгол сийлбэрчин Д.Лхагвадорж хөрөө ашиглан сийлбэр хийх олон улсын тэмцээнд түрүүлж, дөрөв дэх цомоо гардлаа. Өдгөө 48 настай тэрбээр 30 орчим жилийн турш ур чадвараа ахиулж яваа уран гартан. Клэйморын цом хүртээд зогсохгүй “Ард түмний сонголт”, “Шилдэг шинэ оролцогч” зэрэг шагнал хүртсэн байна. Хөрөөгөөр дөрвөн цагийн турш сарлаг урласан. Энэхүү тэмцээнд 21 сийлбэрчин өрсөлдсөн бөгөөд дэлхийн цомын тэмцээн ирэх сард болох юм.
Сэтгэгдэл (1)