Үерийн эрсдэлтэй бүсэд байрлуулсан "S'Outlet" дэлгүүр орчмын төмөр чингэлгийг буулгаж байна.
Тодруулбал, "Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Батзоригийн эзэмшил, газрын зөвшөөрөлгүй хашсан 4,000 мкв талбайг чөлөөлж байна. 14 ширхэг чингэлэг, гурван сендвичэн барилга хамрагдаж байгаа. Газрын тухай хуулийн дагуу хугацаатай гурван хоногийн хугацаатай шаардах хуудас өгсөн. Өнөөдөр албадан чөлөөлөх арга хэмжээ авч байна" гэж албаны хүн мэдээллээ.