Барилгачдын төлөөллөөс төр барилгачдыг хохироож буй талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр "Засгийн газрын 88-р тогтоол өнөөдөр бүрэн хэргжээд дөрвөн шууд зардалд магадлал хийсэн бол өнөөдөр бид хэвлэлийн хурал хийхгүй байлаа. Олон компани дампуурч, ажилчдынхаа цалинг өгч чадахгүй суухгүй байлаа.
Цалингийн зардал дээр 2009 оны цалингийн тарифаар буюу туслах ажилтны цалин гэхэд өдрийн 19 мянган төгрөгөөр цалинжуул гэж шахаж шаардаж байна. Өнөөдөр бид хамгийн багадаа өдрийн 70 мянган төгрөгөөр туслах ажилчдаа цалинжуулж байгаа. Нэг хүний нэг өдрийн цалингаас 50 мянган төгрөгний алдагдал үүрээд явж байна.
Барилгын төсөвт өртөг дээр цалингийн зардал өндөр хувийг эзэлдэг. Гэтэл дахиад наймдугаар сарын 09-ний 290 дүгээр тогтоол дээр зөвхөн сургууль цэцэрлэгийн үлдэгдэл ажил дээр магадлал хийнэ гэчихсэн байгаа юм. Үлдэгдэл ажил гэхээр өр тавиад өөрсдийнхөө боломж нөхцөлийг шавхаад ажлын гүйцэтгэл 80, 90 хувьтай яваа компаниуд өнөөдөр зөвхөн 20,30 хувийнхаа үлдэгдэл дээр ажлаа магадлаллуулж, үүрсэн алдагдлаа огт хаяад ажлаа өгөх болчхоод байна. Энэ тогтоолыг эргэж хараач ээ. Өнөөдөр өдрийн 19 мянган төгрөгөөр ажиллах хүн байх уу. Төр тэгж ажилла гэж шаардаж шахчихаад, бид чадамжгүйдээ ажлаа зогсоочхоод байгаа юм биш" гэв.
Сэтгэгдэл (1)