ЗТХ-ийн сайд С.Бямбацогтыг АТГ-т шалгуулахаар болсон талаар түрээслэгч иргэд мэдээлэл хийлээ.
Мэдээлэлдээ "Бидний мэдээлэл хийж буй зорилго бол Драгон худалдааны төвд хоёр мянган түрээслэгч, тэдний ард тээвэрчид гээд хоёр мянгаад хүний амьдрал Зам тээврийн хөгжлийн сайдын гаргасан шийдвэрээс болж, амьдрах нөхцөлгүй боллоо. Бид авто вокзалыг дагаж амьдрал ахуйгаа авч явдаг жижиг бизнес эрхлэгчид.
С.Бямбацогт сайд огцом шийдвэр гаргаж, бидэнд сануулалгүй авто вокзалыг нүүлгэсэн. Уг шийдвэр нь тендер зарлаагүй, Номингийн агуулах руу нүүлгэх шийдвэр гаргасан.
Сайд үүнийгээ тайлбарлахдаа би огт оролцоогүй гэсэн. Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр АТҮТ-ийн даргын хоёр төрлийн гэрээ гарч ирсэн. Эхнийх нь, АТҮТ-ийг Ариг банканд байрлах Номин реалтор компанийн байранд 47.3 сая төгрөгийн түрээсээр оруулсан байгаа. Хоёр дахь нь Драгон төвд байсан авто вокзалыг 10 буудлын Номин агуулах руу нүүлгэсэн гэрээ. Энэ нь сарын 30 сая төгрөгийн түрээс төлөхөөр хийгдсэн байна. Энэ нь нэг компанийг дэмжсэн үйл ажиллагаа болж байна. Энэ мөнгөөрөө цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга барьж болно" гэв.
Сэтгэгдэл (7)