Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган сургуулийн нэг, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний Батлан хамгаалах сургуулийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.
Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн Цэргийн нэгдсэн дээд сургуулийг 4 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлээд байгаа бөгөөд энэ хичээлийн жилд Батлан хамгаалахын удирдлагын академийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн статусыг дээшлүүлж, “Политехник коллеж” болгон мэргэжлийн дипломын боловсрол олгох сургалтыг явуулах, түүнчлэн иргэний хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг Аюулгүй байдлын дээд сургуулийн бие даасан байдлыг хангах зэрэг чухал шийдвэрийг гаргахаар төлөвлөж байна" гээд Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь “Эх оронч үзэл”-ийн голомт, манай улсын хүүхэд залуус, ард иргэдэд “Эх оронч үзэл”-ийг түгээгч төв байх ёстойг тодотголоо.
Мөн Батлан хамгаалахын сайдын хувьд Монгол Улсын Засгийн газрын болон батлан хамгаалах салбарын бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд, мөн та бүхний эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах үйлсэд оруулах хувь нэмрийг өргөжүүлэхэд, ҮБХИС-ийн сургалтын үйл ажиллагааг сайжруулахад бүхий л талын дэмжлэг үзүүлэн ажиллах болно.
Цаашид олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, өөрчлөлтийн хандлагад нийцсэн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухаанч санал, зөвлөмж, мэдээллээр Батлан хамгаалах яамыг хангах чадавхыг дээшлүүлэх, үндэсний онцлогт нийцсэн цэргийн урлагийг хөгжүүлж, цэргийн сургалт бэлтгэлд нэвтрүүлэх чухал үүрэг БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачдын өмнө тавигдаж байгаа бөгөөд тус хүрээлэнг үндэсний болон гадаадын улс орнуудын ижил төстэй судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл миний бие дэмжин ажиллана гэсэн юм.