Иргэн А.Авар, АН-ын даргын зөвлөх Н.Амаржинг мэтгэлцээнд дуудах тухай асуудлаар хэвлэлд мэдээлэл өгөв.
Тэрбээр, "Би Н.Амаржинтай АН-д орохын тулд мэтгэлцэхгүй. Хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн завхралын талаар мэтгэлцмээр байна. Ийм чиглэлээр гарц гаргалгаа ярихыг хүсэж байна. Энэ бол иргэдэд улс төрийн боловсрол олгох, бусдад хэрэгтэй үйл явдал болно. Залуучууд зориггүй байна.
Иргэн болгон улс төрийн боловсролтой байж, дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй" гэв.