Гэгээн ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал өнөөдөр өндөрлөнө. Тэрбээр сайн үйлстнүүдтэй уулзалт хийж, “Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоод 12:00 цагт Улаанбаатар-Ром чиглэлийн нислэгээр мордох хөтөлбөртэй байна.
Айлчлалтай холбогдуулан өнөөдөр 09:00-12:00 цагийн хооронд:
- Олимпын гудамж
- Манлайбаатарын гудамж”
- Нарны зам
- Энхтайваны өргөн чөлөө
- Ард Аюушийн гудамж
- Наадамчдын гудамж
- Чингис хаан олон улсын нисэх буудлын замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлах тул замын хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй байхыг ТЦА-наас зөвлөлөө.