2023 оны хичээлийн жилээс эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор дамжуулан оюутны цахим картын захиалгыг авах, картын зорчилт 44 болж байгааг "Улаанбаатар Смарт Карт" ХХК-аас мэдэгдлээ.
Оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг нэмж 44 болгон нэмэгдүүлж байгааг энэ оны гуравдугаар сард БШУЯ-наас мэдээлж байсан юм.