Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн гэж ХЗДЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлсэн. Тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудсандаа ийнхүү мэдээлжээ.
Тэрбээр "Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн билээ. Тухайн бөх нь Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан болно. Б сорьцын шинжилгээний хариуг ирэхээр албан ёсоор мэдээлэх болно" гэжээ.