Гэгээн ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан зарим замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана.
Өнөөдрийн 15:00-18;00 цагийн хооронд “Олимпийн гудамж, “Манлайбаатарын гудамж”, Их монголын гудамж, Уулын замуудыг зочлох газарт очих болон буцах үед түр хугацаагаар хязгаарлах аж.
Иймд иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, зохицуулагчийн дохиог мөрдлөг болгох, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандах, тухайн замаар зорчихгүй бусад замыг сонгож стресс бухимдалгүй хөдөлгөөнд оролцохыг холбогдох байгууллагаас уриаллаа.