Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өчигдөр хороодын албан хаагчдад иж бүрэн компьютер, принтер, 12 хороонд борооны ус соруулах зөөврийн дизель насос өгчээ.
Үер, усны гамшгийн үед ашиглах ус соруулах помп нь цагт 60 м /куб усыг 7 метр хүртэл гүнээс соруулах хүчин чадалтай ажээ. Цаашид дүүргийн бүх хороонд үе шаттайгаар үүнийг шийдвэрлэж өгнө гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.