Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНСУ-ын “Дэхан консалтант” байгууллагын инженерүүд болон Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн эрдэмтэн судлаачидтай ажиллаж байна. “Дэхан консалтант” байгууллагыг 1967 онд Сөүл хотын захиргаанаас байгуулж байсан. Өдгөө хот төлөвлөлт, авто зам, төмөр зам, усны барилга байгууламж, ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн байгууллага юм. Нийслэлийн зүгээс тус компанитай Улаанбаатар хотын хот төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн салбарт хамтран ажиллаж, нарийн тооцоо судалгаа хийн, эхний шатны төлөвлөлтийг гурван сарын хугацаанд боловсруулахаар болсон юм.
Сэтгэгдэл (2)