Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг батлуулахаар НИТХ-д өргөн барилаа. Уг төлөвлөгөөний хүрээнд нийт 143 үр дүн, 418 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.
Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 82 байгууллага, нэгжээс ирүүлсэн саналыг нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмэр, ач холбогдол, уг арга хэмжээг хэрэгжүүлэх нэн тэргүүний хэрэгцээ шаардлага байгаа эсэх, мөн арга хэмжээг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл, бэлтгэл хангагдсан байдал, санхүүгийн эх үүсвэр баталгаатай зэрэг нөхцөл, шаардлагуудыг харгалзан эрэмбэлж төлөвлөгөөний төсөлд тусгаад буй.