Өвөрхангай аймгаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгээр УНҮ улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ирснийг Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, Экологийн цагдаа шалган ажиллаж байгаа аж.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн Г тус хяналтын цэгээр гурван ширхэг тарвага тээвэрлэснийг Замын цагдаагийн албаныхан илрүүлсэн байна.
Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, материалжуулан тус тус шалгаж байгааг Нийслэлийн онцгой байлын газраас мэдээллээ.