Хичээлийн шинэ жил эхэлж буйг тохиолдуулан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн сурагч Б.Тэмүүлэн найман хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл багтсан найман цүнхийг бяцхан дүү нартаа бэлэг барьжээ. Тэр жүжигчин, найруулагч Ш.Батсуурийн том хүү. Б.Тэмүүлэн хөлбөмбөгийн спортод авьяаслаг тоглогч, ур чадвар нь ахиж яваа залуухан шүүгч. Б.Тэмүүлэн хүү хэрхэн найман цүнх худалдсан авсан бэ гэвэл, зуны амралтаараа ажил хийж, олсон цалингаасаа тодорхой хэмжээг найман цүнх, хичээлийн хэрэгсэл авахад зарцуулсан байна.