БХЯ-ны харьяа байгууллагууд, Зэвсэгт хүчний анги, салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын хүүхдүүд хүмүүжин хөгжиж, авьяас чадвар, оюун билгээ нээн суралцдаг “Цоглог” цэцэрлэгийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт болов.
Баярын үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэг, "Цоглог" салбарын эрхлэгч С.Мөнхжаргал нээж, нийт эцэг эхчүүд, эрхэм багш нар, бяцхан шавь нартаа шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэлээ.
Мөн салбарын удирдлагыг төлөөлж БХЯ-ны ТЗУГ-ын дарга хурандаа Р.Энхболд, эцэг эхчүүдийг төлөөлж хурандаа Н.Пүрэвдорж нар үг хэлж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын жишиг стандартыг эрхэмлэж, хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй орчинд сурган хүмүүжүүлж байгаа цэцэрлэгийн удирдлага, хамт олон, багш нар болон бяцхан хүүхэд багачууд, нийт эцэг эхчүүддээ баяр хүргэж, амжилт хүслээ.
Салбарын ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань сурч боловсрох аятай тухтай нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн хөгжиж дэвших бололцоог хангаж, сургуулийн өмнөх боловсролыг чанартай олгож, авьяас чадварыг нь олон талаар хөгжүүлж байгаа цэцэрлэгийн хамт олондоо эцэг эхчүүд, шавь нарынх нь өмнөөс талархлаа илэрхийлье.