Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан 2023-2024 оны хичээлийн жилд хүүхдэд зориулагдсан сургуулийн автобусаар 70 сургуулийн 71 чиглэлд 72 автобусаар үйлчилгээ хүргэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн сургуулийн автобусны үйлчилгээ маршрутын дагуу үйлчилж эхэлнэ. Үүнд:
-
Чингэлтэй дүүрэг- 6 чиглэлд 7 автобус
-
Сүхбаатар дүүрэг- 7 чиглэлд 7 автобус
-
Хануул дүүрэг- 8 чиглэлд 8 автобус
-
Баянзүрх дүүрэг- 10 чиглэлд 10 автобус
-
Баянгол- дүүрэг 7 чиглэлд 7 автобус
-
Сонгинохайрхан- дүүрэг 16 чиглэлд 16 автобус
-
Налайх дүүрэг-2 чиглэлд 2 автобус
-
Багануур дүүрэг- 2 чиглэлд 2 автобус
-
Багахангай дүүрэг- 1 чиглэлд 1 автобусаар үйлчилнэ.