МУИС-ийн номын санд
09:00-11:00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатар МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, “Дээд боловсролын хуулийн онцлог” сэдвээр лекц уншина.
Цахимаар
09:00 цагт Хичээлийн шинэ жилийн ерөнхий боловсролын сургуулийн эхний цагийн хичээл Монгол Улсын ерөнхийлөгчийн “Дэлхийн нийслэл Хархорум” сэдэвт видео хичээлээр эхэлнэ.
“Чингис хаан” олон улсын нисэх буудалд
10:00 цагт Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисыг угтах ёслол болно.
Төрийн ордонд
16:30 цагт Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын урилгаар БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн дарга Луо Жао хуй болон БНХАУ-ын Ойн аж ахуй, бэлчээрийн газрын дэд дарга Тань Гуанмин тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 1-3-нд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Энэ хүрээнд “Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа болох ба хоёр тал хамтарсан хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна.