Ромын Пап лам Францис Монгол Улс бидэнд нам гүм амгалан байхыг сургаж чадна гэж айлдаад Ромоос мордлоо. Папын онгоц Пүрэв гарагийн 18:41 цагт Ромын Фьюмичино нисэх онгоцны буудлаас Улаанбаатарыг чиглэн хөөрчээ.
Нислэг есөн цаг хагас үргэлжилж, Монголын нийслэлд өглөөний 10 цаг орчимд газардах төлөвлөгөөтэй байна. Ромын Пап Гэгээн хутагт хэлсэн үгэндээ, Азийн энэ улсад хийж буй айлчлал нь амар амгаланг олох боломжийг олгож байна гэсэн юм.
Монголд очно гэдэг бол асар том нутагтай цөөхөн ард түмэнтэй золгоно” хэмээн айлдлаа. Түүнчлэн “Монголын энэ өргөн уудам, агуу байдлын утга учрыг илэрхийлж чадахуйц Бородины хөгжмийг сонсвол зүгээр байх болов уу хэмээн хэлэхийг минь болгооно уу” гэжээ.