Энэ хичээлийн жилд СӨБ-д 302 мянган хүүхэд урьдчилсан байдлаар бүртгүүлээд байна. Нийслэлийн цэцэрлэгийн хоёр дахь ээлжийн бүртгэлийг удахгүй зохион байгуулах ч одоогоор улсын хэмжээнд шинээр 71 мянга гаруй хүүхэд элсэх тооцоо гарчээ.
ЕБС-д энэ жил 781 мянган хүүхэд суралцахаас 75 мянга гаруй хүүхэд шинээр элсжээ. Ингэснээр нийт суралцагчдын тоо өнгөрсөн оныхоос 35 мянган хүүхдээр нэмэгджээ. Харин мэргэжлийн боловсролд 40 мянга орчим хүүхэд суралцаж, 22 мянган хүүхэд шинээр элсэхээс гадна их дээд сургуульд 147 мянган хүүхэд суралцаж, 25 мянган хүүхэд шинээр элсэх төлөв гараад байна. Эдгээр урьдчилсан тоо 10 дугаар сарын 15 гэхэд эцсийн байдлаар баталгаажих юм.