Зуны амралттай холбоотой хүүхдийн нойр, унтах цагт өөрчлөлт орсон байдаг. Ялангуяа нойр өөрчлөлттэй холбоотой хямарсан байдал ажиглагддаг тул хүүхдийнхээ амралтыг зохицуулж эрт унтуулах, илчлэг сайтай хоол хүнс идүүлж дархлааг нь дэмжих хэрэгтэй. Мөн танхимын хичээл эхэлж буйтай холбогдуулж гарын ариун цэвэр, эрүүл ахуйн дадал хэвшилд нь сайн анхаарах шаардлагатай.
Сэрүүний улиралд амьсгалын замын өвчлөл нэмэгддэг учир амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг болох цус гоожих, ханиах, найтаах, нүд улайх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлэх, амны хаалт зүүж бусдад халдвар тараахгүй байх зэргийг хүүхдэдээ анхааруулах.
Хэрэв хүүхдэд тань томуу, томуу төст өвчин болон ямар нэгэн халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эдгэртэл нь сургууль цэцэрлэгт явуулахгүй байхыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.