Манай улсад өчигдөр буюу наймдугаар сарын 30-ны өдөр 2069 жуулчин иржээ.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байна. Энэ хүрээнд 2023 онд нийт нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж буй юм.