Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн 15-р хороонд байрлах "Акуа Гарден" хотхоны (2 блок барилга) удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын Албадан буулгах захирамжийг танилцуулж байна. Энэ үеэр Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Уулзалт хийж хичнээн иргэний, хэдэн төгрөгийн асуудал байгааг ярьсан. Нэн тэргүүнд иргэдийг хохиролгүй болгох ёстой.
Үүнийг бид ямар нэгэн байдлаар шийднэ. Тухайлбал, төсвөөс шийдэж таарах байх.
Мөн эргээд хохирлыг бид барагдуулж, төрийг хохиролгүй болгох ёстой. Асуудал яригдаад явахаар баримтаар нотлогдоно. Ийм өндөр байшин нурааж байсан тохиолдол Монголд хараагүй" гэв.
Сэтгэгдэл (1)