Засгийн газраас багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг 100 хувь чөлөөлнө гэж зарласан билээ. Тэгэхдээ дүрслэх урлаг, дуу хөгжмийн багшаас бусад багш мэргэжлээр их дээд сургуульд суралцах элсэлтийн шалгалтын босго оноог 500-гаас дээш болгож, чанартай суралцагчдад тэтгэлэг олгох юм. Сургалтын төлбөрийг төрөөс олгосон тохиолдолд сургалтын чанар, голч дүнгээс хамаарч үргэлжлүүлэх эсэхийг шийдэхээс гадна төгсөөд заавал багшлах гэрээ байгуулна.
Хуучин төрийн өмчийн сургуулиудын элсэлтийн босго оноо их, хувийн өмчийн сургуулийнх бага байсан тул босго оноо тогтоохдоо өмнөх түвшингээс бууруулахгүй байх заалт оруулжээ.
Мөн багш боловсролын шинэчлэл гэдэг гурван тулгуурт бодлого гаргаж, багш бэлтгэх тогтолцоо нь багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, нийгмийн баталгаа цалин, үнэлэмж нэр хүнд гэсэн гурван тулгууртай болж байна. Тухайлбал, багш бэлтгэх тогтолцоонд хуучин 40 сургууль 400 хөтөлбөр байсныг хумьсан талаар БШУЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)