Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан БШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үер БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир “Багш, цэрэг, цагдаа, анагаахын хөтөлбөрт төрийн зохицуулалт шаардлагатай. Зарим мэргэжлээр багш элсэхгүй, заримд нь илүүдэлтэй байгаа багшийн эрэлтэд суурилсан элсэлтийн хяналтын тоо тогтооно.
Мөн сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ. Бүгдийг нь уламжлалт сургалтын, нэг хэв маягийн хөтөлбөртэй байлгах боломжгүй тул шинэчилж байгаа.
Хэмжих үнэлэх, чанарыг баталгаажуулах үйл ажиллагааг шинэ шатанд гаргана. Сургууль бүрээс гарч буй хэмжилтийг найдвартай эсэхийг хянана” хэмээн мэдээлэв.