Боловсролын тухай шинэчилсэн хуульд СӨБ, ЕБС-д хичээл эхлэх, дуусах хугацааг зааснаас гадна хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд хичээллэх хоногийн тоог олон улсын стандартад нийцүүлэн 170-185 хоног байхаар шийджээ. Дөрвөн улиралтай байх бүтэц баталсан тул сургалтын төлөвлөгөөтэй холбоотой албан бичгийг аймгуудад хүргээд байна. Үүнд, сургалтын төлөвлөгөөний цагийг өөрчлөөгүй бөгөөд шалгалтын долоо хоног, бүх нийтээр амрах өдрүүдтэй холбоотой, сургууль өөрөө бие дааж шийдэх, хүүхдийн хөгжил хамгаалалд цаг илүү зарцуулах боломж бүрдүүлэхээр зохицуулжээ.