Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан БШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэг, ЕБС, мэргэжлийн боловсролын сургууль, дээд боловсролын сургууль гээд бүгдэд нь БҮТ-өөр дамжуулан хөндлөнгийн үнэлгээ, чанарын судалгаа хийлгэсэн.
Түүхэндээ анх удаа боловсролын түвшин бүрд хөндлөнгийн болон чанарын судалгаатай болсон юм. Бүх түвшний гарааны үнэлгээтэй болсон учраас үнэлгээнд тулгуурлан цааш хэрхэн ахих, үүний тулд хэрхэн хамтарч ажиллаж, ямар менежмент хийгдэх талаар зорилтууд гаргасан.
Ялангуяа цэцэрлэг, ЕБС дээр хоёр дахь жилийн хөндлөнгийн үнэлгээ хийгдсэн тул харьцуулах үнэлгээ бий болсон учраас бид энэ чиглэлийн зорилго зорилтуудыг дэвшүүлээд байна. Энэ хичээлийн жилээс эхлэн бид бүхэн цоо шинэ хууль эрх зүйн орчинд ажиллах нөхцөл бүрдсэн. Тийм учраас түвшин бүр дээр хуулиа хэрэгжүүлэх нь бидний хамгийн гол зорилт юм" хэмээн онцоллоо.
2023-2024 оны хичээлийн жилд “Хамтын оролцоо, үр дүнд суурилж цэцэрлэг сургууль бүрийн менежментийг сайжруулах замаар ахиц гаргая” гэсэн ерөнхий зорилтуудыг дэвшүүлжээ.
Сэтгэгдэл (1)