Манай улсад бүртгэлтэй автомашины 88 орчим хувь нь 9-өөс дээш жилийн насжилттай байна.
Энэ оны хоёрдугаар сарын нэгнээс 6 дугаар сарын 15 хүртэл хийсэн тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн дүнд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 1.264.000 байснаас сүүлийн 4-5 жил техник, хяналтын үзлэгт ороогүй, татвар, даатгал төлөөгүй 204 мянган тээврийн хэрэгслийг хассан байна.
Тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийг цэгцэлж, өөрийн хүсэлтээр 35 мянган тээврийн хэрэгслийг хасуулснаар татварын өр үүсдэгийг цэгцэлж, бүртгэл, мэдээллийн тоог бодит болгожээ.
Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарын өнгийг солиход 47 аж ахуй нэгж үнийн санал ирүүлснээс хамгийн хямд нь 29 мянган төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Одоогоор 117 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаараа солиулсныг ЗТХЯ-аас мэдээллэ.