Бага сургуулийн хүүхдүүдийг дүрэмт хувцасгүй болгох асуудлаар ХҮН намын боловсролын салбарын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бид боловсролын салбарт босож ирдэг асуудлыг хөндөж байгаа. Нэгдүгээрт, хүүхдийн дүрэмт хувцсыг сонголттой байх боломж олгох хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдэд хөдөлгөөнд нь саад болохгүй, өнгө ижилсүүлээд, нөсөр бус төсөр байдлаар хүүхдийн дүрэмт хувцсыг шийдвэрлэх хэрэгтэй. Энэ асуудлаар холбогдох байгууллагуудад хандаж байгаа юм.
Бүгд дүрэмт хувцаснаасаа татгалзаад, өөр өөр болно гэсэн үг биш. Сонголтыг нь эцэг эхэд өгөөч гэж байгаа юм. Одоогоор өмсөж буй хүүхдийн форум пиджак хэлбэртэй байна. Энэ нь хүүхдийн хөдөлгөөнийг хорьдог.
Форумтай холбоотой гомдол санал их ирдэг. Боловсролын Ерөнхий газарт энэ хэл амнаас салах боломж байна шүү дээ. 2013 онд гарсан стандарт өнөөдөр арван жилийн дараа өөрчлөгдсөнгүй. Энэ стандартыг өөрчилж, сургуулийн зөвлөлөөрөө ярилцаж хүүхдийн хөдөлгөөнд саад болдоггүй дүрэмт хувцсыг хямд төсвөөр шийдвэрлэх боломжийг бий болгох хэрэгтэй. Эцэг эхчүүд үүнд маш талархалтай хандаж байгаа. Улсын хэмжээнд тавьсан хатуу стандартаа эргэж хараач гэсэн саналыг тавьж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)