Булган аймгийн цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Цэлмэг тухайн газарт бугшсан зарим асуудал болон цалингийн тодорхой хувийг хасдаг, хассан тухайгаа хожим мэдэгддэг зэргийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлээд байсан юм.
Энэ асуудлын хүрээнд Булган аймгийн Цагдаагийн газарт шалгалт хийх ЦЕГ-ын дэд дарга П.Оростогоогоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж буй.
Тэгвэл, Булган аймгийн Цагдаагийн газрын дарга Л.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлжээ. Түүнчлэн тус байгууллагын дэд даргыг тушаал бууруулжээ.
Сэтгэгдэл (3)