Монгол Улс, АНУ-ын Худалдаа, херенге оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын Хамтарсан хороо өнөөдөр Улаанбаатар хотноо хуралдлаа. Тус хуралдаанаар хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцжээ.
Энэхүү хуралдаанаар хоёр орны хооронд Худалдаа, хөрөнгө оруулалтын тод байдлыг хангах тухай хэлэлцээрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, цахим худалдаа, хөрөнгө оруулалтын орчин, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Түүнчлэн Монгол Улсын Еренхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурсан "Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглал"-ыг хэрэгжүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойллоо.
Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны дараагийн хуралдааныг 2024 онд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо зохион байгуулна.