Хан-Уул дүүргийн хөрөнгөөр дөрөвдүгээр хороонд 200 ортой шинэ цэцэрлэгийн барилга, гадна тохижилт, ногоон байгууламжийн ажил бүрэн дуусч, есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ.
Энэхүү цэцэрлэг нь хагас зоорьтой 2 давхар бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, агуулах, бүлгийн өрөө болон хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжтай тохилог орчныг бүрдүүлжээ.