Туул гол дагуу барилга дахин бариулахгүй талаар Засгийн газар, нийслэлийн холбогдох шатны дарга нарт албан шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “18 дугаар хорооны “Aqua garden”-ы талаар удаа дараа бичиг хүргүүлсэн. Усны газраас Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэртэй давхцалтай байна гэх дүгнэлт гарсан. Мөн ШУА-аас тодорхой дүгнэлт гаргасан. Дарга нарыг эрдэмтдийнхээ үгийг сонсооч гэж шаардаж байна.
Энд барилга бариулмааргүй байна, иргэдийн амь нас эрүүл мэнд хохироод байна гэж олон ажил хийсний үр дүндХан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гарсан.
Голын эрэг дээр барилга барьж тоглодог хулгайч нар барилгын тодорхой хэсэг нь зарагдахгүй болохоор зохиомлоор цуцлуулаад, шүүх дээр очиж ялаад, төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулж, ашиг хүртдэг бүлэг үүсчихсэн юм байна. Хууль бус барилга барих зөвшөөрөл өгсөн үе үеийн дарга нарыг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж, хөрөнгийг нь хурааж, хөрөнгөөр нь хохирол барагдуулна уу гэхээс биш ядарсан ард түмнээс авч болохгүй" гэв.