Бага насны хүүхдийнхээ хичээлийн цүнхний хэмжээг биеийн жингийнх нь 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.
Цүнх нь зохистой хэмжээнээс хүнд байх нь бие бялдрын өсөлтөд сөргөөр нөлөөлж, булчингийн ачаалал нуруу нугалмын өвчлөлийг үүсгэдэг.
Хүснэгт 1. Бага ангийн сурагчдын "цүнхний жин".
Нас | Монгол хүүхдийн дундаж жин (кг) | Цүнхний жингийн дээд хязгаар (кг) |
---|---|---|
6 | 21.5 | 2.1 |
7 | 23.5 | 2.3 |
8 | 27.5 | 2.7 |
9 | 30.5 | 3 |
10 | 33 | 3.3 |
11 | 36.5 | 3.6 |
Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нарт дараах зүйлсийг зөвлөжээ.
1. Сурагчийн цүнхний жин хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байхад хяналт тавих
2. Аль болох нимгэн дэвтэр ашиглах
3. Хичээлд ач холбогдол багатай нэмэлт хэрэгслээр цүнхний жинг нэмэхгүй (гарын авлага, тоглоом гэх мэт)
4. Сурагч бүрд өөрийн ном, дэвтэр, бусад зүйлээ үлдээж хадгалах шүүгээ, савтай болгох