Цахилгаан дугуй буюу суран, мопедыг 18-аас доош насны хүүхэд унах үедээ осол гаргавал эцэг эх, асран хамгаалагч нь хариуцагчаар татагдах журамтайг Тээврийн цагдаагийн албанаас сануулдаг. Тиймээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хориглосон тэмдгээр нэвтэрсэн тохиолдолд “Тээврийн цагдаагийн алба”-нд мэдэгдэхээ тус байгууллага анхааруулав.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д цэвэр агаарт алхаж гүйх, дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдээ салхилуулахаар зуны улиралд дунджаар 12-20 мянган хүн очдог. Эдгээрийн 50 орчим хувь бага насны хүүхэд байдаг. Тийм учир иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод цэцэгсийг хамгаалах үүднээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд мопед, цахилгаан дугуйтай нэвтрэхийг хориглодог. Гэвч өсвөр насны хүүхдүүд хориглосон тэмдгээр орж, мод цэцэгс талхлах, иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулдаг аж. Иймийн тул иргэн бүр ухамсартай байж бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй хориглосон дугуйтай зорчихгүй байхыг уриалж байна.