Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өчигдөр болж өндөрлөсөн. Уг хурлаар Ардчилсан намын тэргүүн дэд дарга болон дэд дарга нарын томилгоог хийжээ. Тухайлбал, тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг сонгосон бол дэд даргаар 15 хүнийг томилсон байна. Ийнхүү уншигч та бүхэнд шинэ дарга нарыг танилцуулж байна.
Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт
Сангажавын Баярцогт нь Монгол Улсын Их Хурлын гишүүн. 1967 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Монгол Улсын Их Хуралд 1996, 2004, 2008, 2012 онд дөрвөн удаа сонгогдон ажилласан.
Төгссөн сургууль, мэргэжил
- 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1989 онд Москва хотын Улсын их сургууль Эдийн засагч, багш мэргэжлээр
- 1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академи Бизнесийн удирдлага мэргэжлээр
- 2002 онд Колумбын Их сургуульд Эдийн засгийн бодлогын менежментийн 1 жилийн хөтөлбөрт ( PEMP ) сурсан. Энэ хөтөлбөрт Япон/Дэлхийн Банкны хамтарсан тэтгэлгээр Баярцогт, Монгол банкны ерөнхийлөгч асан Жигжидийн Үнэнбат, Цэрэндагвын Одонгуа, Сангийн Яамны сайд асан Ясанжавын Очирсүх зэрэг арав гаруй улс төрчид хамрагдсан тухай Колумбын их сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургуулиас эрхлэн гаргасан сэтгүүлд дурдсан байна. Харин Баярцогт өөрийн намтартаа мастерийн зэрэг хамгаалсан гэж бичдэг.
- 2003 онд Монгол Улсын Их Сургууль Хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
- 1989-1990 онд УНТЭ-ийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга
- 1990-1991 онд МХЗЭ-ийн Төв хорооны дэд тэргүүлэгч
- 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутат
- 1991-1997 онд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
- 1992-1994 онд УТБА-ын багш, эрдэм шинжилгээний ажилтан
- 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 1996-1999 онд МСДН-ын дэд дарга
- 1998 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд
- 2000-2004 онд *Товхонхан* ХХКомпанийн зөвлөх
- 2002 онд Олон Улсын валютын санд шинжээч
- 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2016 оноос УИХ-ын гишүүнээс сонгуулиар ялагдаж буусан.
Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал
Р.Амаржаргал нь 1961 оны хоёрдугаар сарын 27-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр 1999 оны долоодугаар сарын 30-наас 2000 оны долоодугаар сарын 26-ны хооронд Монгол Улсын 21 дэх ерөнхий сайд байв. Тэрбээр Эдийн засагч мэргэжилтэй.
Боловсрол
- 1978 онд Улаанбаатар дахь зөвлөлтийн 14-р дунд сургуулийг төгсөж, мөн оны намар Москва хотын Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургуульд элссэн оржээ.
- 1982 онд тус сургуулиа эдийн засагч мэргэжлээр төгссөн.
- Маастрихтын Менежментийн Олон Улсын Хүрээлэнгийн удирдах албан тушаалтанд зориулсан тусгай сургалтыг 1992 онд Нидерландад, Канадын Баруун Онтариогийн Их Сургуулийн удирдлагын тусгай сургалтыг 1993 онд Улаанбаатарт тус тус дүүргэсэн.
- Мөн Британийн зөвлөлөөс олгодог Чевингийн тэтгэлэгээр Брэд Фордын их сургуульд 1994 оноос 1995 оны 2 жилийн хугацаанд макро эдийн засгийн бодлого, төлөвлөлтөөр судалгаа хийж шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ.
Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал
Тэрбээр 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Технологич инженер, эрх зүйч, техникийн ухаан, бизнесийн ухааны магистр зэрэгтэй.
Боловсрол
- 1986 -1996 онд Нийслэлийн 77-р дунд сургууль
- 1997-2001 онд Монгол улсын Техникийн Их сургуулийн Хөнгөн үйлдвэрийн технологич инженер, үйлдвэрлэлийн менежмент
- 2002-2004 онд ШУТИС-ийн Техникийн ухааны магистр
- 2004-2006 онд Бизнесийн Удирдлагын магистр
- 2014-2016 онд Түшээ дээд сургуулийг “эрх зүйч”
Ажилласан байдал
- 2002-2008 онд ШУТИС-д Менежментийн багш
- 2004-2014 онд “Арвайхээр Чөлөөт Суваг” телевизийн захирал
- 2005-2010 онд Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн
- 2014-2017 онд Ардчилсан намын Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн
- 2009-2016 онд “Бат Энх Хүү” ХХК-ний захирал
- 2008-2012 онд Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дэд дарга
- 2012-2016 онд Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга
- 2012-2016 онд Ардчилсан намын бүлгийн дарга, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
- 2012-2016 онд Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
- 2017-2018 онд Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дэд дарга
- 2017-2021 онд АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүн
- 2018 оноос одоог хүртэл Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга
Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр
Тэрбээр
Боловсрол
- Өвөрхангай аймгий Арвайхээр хотын арван жилийн 2дугаар сургууль
- Шихихутуг хууль зүйн дээд сургууль
- МУИС-ийн хууль зүйн сургуульд магистр
- Эдинбургийн их сургуульд 2012-2014 онд магистантур
- 2014 онд МУИС-ийн хууль зүйн ухааны доктор
Ардчилсан намын дэд дарга Т.Пүрэвхатан
Тэрбээр Хэнтий аймагт төржээ. Инженер, хуульч мэргэжилтэй.
Ажилласан байдал
- 2002-2008 онд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар,
- 2008-2012 онд Баянзүрх дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн,
- 2012-2014 онд Нийслэлийн Өмчийн Харилцааны газар,
- 2014-2015 онд Ашигт малтмалын газарт ахлах мэргэжилтэн,
- 2015-2017 онд Эрчим хүчний зохицуулах хорооны Хуулийн хэлтсийн дарга,
- 2017 оноос Хэнтий аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн
Ардчилсан намын дэд дарга Ш.Түвдэндорж
Шаравдоржийн Түвдэндорж нь 1967 онд Улаанбаатар хотод төржээ. Хуульч мэргэжилтэй.
Боловсрол
- 1985 онд Нийслэлийн 10 жилийн 5 дугаар сургууль
- 1989 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургууль, Радио холбооны инженер мэргэжлээр
- 1999 онд “Отгонтэнгэр” Их сургууль, Хуульч өмгөөлөгч мэргэжлээр
- 2000 онд Удирдлагын Академи, Төрийн захиргааны менежер
- 2000 онд БХИС, Хууль зүйн ухааны доктор (Ph.D)
Ажилласан байдал
- 1989 – 1990 онд АА-н 124-р ангид Салаан захирагч (Дэслэгч)
- 1992 – 1996 онд Чингэлтэй дүүргийн МҮАН-ын хороон дарга
- 1996 – 1999 онд МҮАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга
- 1999 – 2000 онд Батлан Хамгаалахын Сайд
- 2000 – 2003 онд МоАХ-ны Дарга
- 2004 – 2006 онд ЗГ-ын ХЭГ-ын дэд дарга
- 2005 – 2006 онд АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга
- 2006 оноос МоАХ-ны дэд дарга бөгөөд гүйцэтгэх захирал
- 2010 оноос Нийслэлийн АН-ын дарга
- 2012 оноосМонгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 - 2014 ондМонгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
- 2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
Ардчилсан намын дэд дарга П.Батчимэг
Тэрбээр 1964 онд төржээ. НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан.
Боловсрол
- 1982-1988 Орос хэлний Багшийн Дээд сургууль
- 1999-2001 Удирдлагын академи
- 2000-2001 Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
- 2002 оноос Москвагийн Их Сургуулийн Гадаад Хэлний Дээд Сургууль
- 2007-2008 Австрали улсын Latrob-ийн Их Сургууль
Ажилласан байдал
- 1988-1995 Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р 10 жилийн багш
- 1995-2000 Цагдаагийн Академид ахлах багш
- 2000-2003 БСШУ-ны яамны мэргэжилтэн
- 2004 оноос “АПУ Трейдинг” ХХК-ийн ерөнхий захирал
Ардчилсан намын дэд дарга С.Буяндэлгэр
Эдийн засагч мэргэжилтэй. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн байсан.
Ардчилсан намын дэд дарга Ц.Жадамбаа
Тэрбээр Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргаар ажиллаж байв.
Боловсрол
- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын арван жилийн дунд сургууль
- Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөжээ.
Ажилласан байдал
- 2004-2006 онд Улс төрийн боловсролын академид Эрдэм шинжилгээний ажилтан
- 2006-2008 онд Глобал удирдагч сангийн захирал
- 2008-2012 онд Ардчилсан намд Улс төрийн бодлогын хэлтсийн дарга
- Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргаар тус тус ажиллаж байжээ.
Ардчилсан намын дэд дарга Ш.Жандос
Ш.Жандос нь 1984 онд Өлгий хотод төржээ.
Ажилласан байдал
- 2008-2012 онд "Алтайн хөгжил сан"-гийн гүйцэтгэх захирал,
- 2012-2013 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч,
- 2013-2015 онд Геологийн төв лабораторийн Тамгын газрын дарга,
- 2015-2017 онуудад Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан аж.
Ардчилсан намын дэд дарга О.Алтангэрэл
Тэрбээр хуульч мэргэжилтэй. Өвөрхангай аймгийн ардчилсан намын даргаар ажилладаг.
Боловсрол
- 1988-1989 онд Өвөрхангай аймаг Уянга сумын арван жил
- 1989-1998 он д Өвөрхангай аймаг Арвайхээр хот 1-р сургууль
- 1998-2003 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль
Ажилласан байдал
- 2003-2006 онд ШШГЕГ-т Сургалтын офицер,
- 2006-2007 онд МӨХ-ны сургалтын дэд хорооны дарга,
- 2007-2008 онд “Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, эвлэрүүлэн зуучлах төв”-ийн тэргүүн,
- 2009-2012 онд “Легалконсалтинг” хуулийн фирмийн захирал
- 2012-2014 онд Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
- 2013-2015 онд Шүүхийн ёс зүйн хорооны дарга
Ардчилсан намын дэд дарга П.Галиндэв
Тэрбээр дипломатич мэргэжилтэй.
Боловсрол
- 1999 онд Нийслэлийн 4 дүгээр 10 жилийн сургууль, бүрэн дунд боловсрол
- 2004 онд Чингис Соосэ олон улсын сургууль, дипломатч
- 2010 онд Удирдлагын академи, удирдахуйн ухааны магистр
- 2014 оноос МУИС, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, докторант
Ажилласан байдал
- 2006-2008 онд Намтар судлалын хүрээлэнд гүйцэтгэх захирал
- 2008-2010 онд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга
- 2010-2012 онд Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албаны дарга
- 2012-2015 онд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын дэд захирал
- 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга
- 2015 оноос Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөний Тэргүүн
Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа
Ж.Баярмаа нь “Авилгагүй сонгууль-тунгалаг ирээдүй” ТББ-ын тэргүүн, судлаач нэгэн.
Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан
Тэрбээр Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын Дарга, Нийгмийн Даатгалын Улсын Ерөнхий Байцаагчийн албан тушаалын хашиж байсан.
Ардчилсан намын дэд дарга Р.Эрдэнэбүрэн
Тэрбээр 1974 онд Дундговь аймагт төржээ. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажилласан байсан.
Боловсрол
- 1993-1998 онуудад БНТУ-ын Анкарагийн Их сургууль
- 1992-1993 он, 1998-1999 онуудад МУИС-ийн Хуулийн сургууль
- 2010-2011 онуудад АНУ-ын Вашингтон хотын Англи хэлний сургуулийг тус тус төгсжээ.
Сэтгэгдэл (2)