Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулж байна. Түүнчлэн ОБЕГ-ын баг бүрэлдэхүүн Хатгал тосгон орчимд нуурын эргээс 428 метр зайтай, 36.8 метрийн гүнд 2016 онд живсэн катерийг тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан татан гаргажээ.