Монголын ирээдүй болсон багачуудыг баярлуулдаг “Хайрын цүнх-2023” сайн үйлсийн аянд Орхон аймгийн Баян-өндөр сумын Цагаанчулуут, Уртын гол багуудын зорилтод бүлгийн 1-6 ангийн 12 сурагчдыг хамруулжээ. Есөн хүүхдэд цүнх, хичээлийн иж бүрэн хэрэгсэл гардуулан өгсөн байна. “Хайрын цүнх-2023” сайн үйлсийн аянд “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Ил уурхайн цехийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн уурхайчин эмэгтэйчүүд болон бусад хүмүүс дэмжин оролцжээ.