Монгол улсад багшийн залгамж халаа болсон боловсон хүчин жил ирэх тусам багасаж буй. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт "Боловсролын шинэ сэргэлт" чуулган болж, нэгэн шийдвэрийг танилцуулсан юм. Тодруулбал, чуулганы үеэр багш мэргэжлээр сурах оюутнууд болон багш магистрын зэргээр суралцах иргэдийн сургалтын төлбөрийг төр 100 хувь бүрэн даахаар болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарлав.
Ингэхдээ тодорхой хэмжээний шаардлага шалгуурыг тавьж, босго оноог өндөр болгох арга хэмжээ авна гэдгийг албаны хүмүүс хэлсэн юм. Гэхдээ тухайн шийдвэр оновчтой эсэхэд иргэд анхаарлаа хандуулж байна. Мөн багшийн суурь цалинг хангалттай гэж үзэхүйц хэмжээнд хүргэх нэг асуудал байгааг бүгд хэлж буй.
Суралцаж төгстөл өнөөх л өмсөж зүүх, идэж уухаас илүү гардаггүй цалин хүлээж байвал мэрийж ажиллаад байх сонирхол хүнд төрөх болов уу.
Өнөөдөр боловсролын салбарын мэргэжилтэнг бэлтгэн гаргагчийн тэргүүн эгнээнд МУБИС, МУИС хоёр шил дарна. Багшийн их сургууль нь тэтгэлгээр суралцах боломж их, төлбөр ч бусад их сургуулиас харьцангуй бага.
Хүснэгт 1. МУБИС-ийн олгож ирсэн тэтгэлэг, шалгуурыг харуулж байна.
МУБИС-ийн нэрэмжит тэтгэлэг |
- ЭЕШ-ын батламж - Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар |
9, 4-р саруудад |
Зураг 1. Мэргэжил тус бүрд олгох тэтгэлэг
Ийнхүү ямар мэргэжлийн багшаар суралцаж байгаагаас шалтгаалан 50-100 хувийн тэтгэлгийг олгосоор иржээ. Харин тэтгэлэг олгодог босго оноо, түүнчлэн ЭЕШ-ын босго оноог бага гэж шүүмжлэх талтай.
Байр суурь, нэг: Багш мэргэжлийг "үнэгүй болгох" нь шийдэл биш.
Байр суурь, хоёр: Төлбөр даах бус цалинг нэмэх шийдэл байна.
Энэ бол дийлэнх иргэдийн хоёр хуваагдсан санал бодол. Гагц МУБИС-ийн жишээн дээр дурдахад тэтгэлэг, боломж нь гарц байж болохуйц хэмжээний.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)