“Төрийн бүтээмж ба үнэлгээ, мониторинг” хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр төрийн бүтээмжид мониторинг хийж буй багийн гишүүн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Манай багийн гардаж хийж байгаа ажил бол Засгийн газрын 2020 онд 206-аар журмаар батлагдсан журмын хүрээнд ажлаа хийж байна. Энэ журмаар бодлогын баримт бичиг буюу улсын хөгжлийн болон орон нутгийн хөгжлийн бичиг баримтуудын хяналт, шинжилгээ үнэлгээ, хоёрдугаарт нь хууль тогтоомж шийдвэрийн хяналт шинжилгээ, үнэлгээ, гуравдугаарт нь байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хяналт шинжилгээ үнэлгээг зохицуулж ирсэн.
Тэгэхээр нь энэ бол маш олон зүйлийг холиод нэг тогоонд хийчихсэн байсан гэсэн үг. Нийт тоог нь бодоод үзвэл 34 мянган арга хэмжээ болчихоод байгаа юм.
Баримтууд өөр хоорондоо давхцалтай байгаа. Улсын хэмжээнд бүрэн дүр зургаа харж чадахгүй байдал үүсээд байна. Иймд олон улсын туршлагаар цаашид хийхийг зорьж байна. Бид цаашид 2020 оны 206 дугаар журмыг өөрчилнө. Хууль эрх зүйн орчинд өөрчлөлтүүд хийгдэх байх. Үнэлгээ бол богино хугацаанд хийгддэг зүйл биш. Богино хугацаанд үр дүн гарахгүй. Гэхдээ суурь нь сайн тавигдаж байна гэж харж байгаа. Төрийн бүтээмжийг үнэлснээр зарцуулсан мөнгөн дүн үр ашигтай болно" гэв.
Д.Батчулуун